Матмал шилний уян хатан, урсгал хөдөлгөөн нь дизайны нь цоо шинэ боломжуудыг олгож илүү органик, шинэлэг мэдрэмжүүдийг өгдөг.
Матмал шилийг хатаах аргаар улам бэхжүүлсэнээр хагарах үедээ бутарч аюул учруулахгүй. Шилэн материалыг сонгосноор хавтангийн муруйлт нь ачааллыг ихээр тэсвэрлэх чадвартай.
Матмал шил нь төрөлхийн тунгалаг шинж чанараараа барилгыг байгалийн гэрлээр баяжуулж өгдөг. Матмал шилэн хана, фасад нь барилгын суурын жинг бууруулж, ханатай харьцуулахад барилгыг хөнгөн болгодог. Стандарт хавтгай шил биш муруй шилийг ашигласнаар архитекторууд гэрлийн урсгалаар тоглож, сонирхолтой дизайныг бий болгодог.
Матмал шил үйлдвэрлэх нь цаг хугацаа шаардсан, маш нарийн мэргэшсэн ажил юм.
Үйлдвэрлэх явц:
- Ажилчид шилний хэмжээг нь тааруулж зүсэж бэлтгэн дараа нь цэвэрлэж, өнгөлж, хэт ягаан туяаны чийдэнг ашиглан тоос шороо, хольц байгаа эсэхийг шалгадаг (ямар ч жижиг тоосонцор шил цуурах эсвэл хагарахад хүргэдэг).
- Хүссэн хэсгийн муруйн радиус болон хэмжээстэй ган хэвийг бүтээдэг. Шил нь хэвэнд наалдахыг зогсоохын тулд шилийг кальцийн карбонатын холимогоор будна.
- Дараа нь хэвэнд тавиад зууханд хийнэ. Үйлдвэрлэгчид дулааныг 700 ° C хүртэл өсгөж, цахиурын молекулуудын хоорондын холбоог сулруулж, шил нь зөөлөрч, хэвний профиль руу нугалж эхэлдэг.
- Шилэн хэлбэрт орсны дараа хоёр цаг орчим хугацаанд аажмаар хөргөнө.