Гадна шилэн фасад

Бид Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт 50 гаруй харилцагчдын шилэн фасадны ажлыг хийж гүйцэтгэсэн туршлагатай хамт олон.

Манай бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгосноор танд олгож буй давуу талууд

Гадна фасадны шилийг ашигласнаар барилгын дотор талд илүү их байгалийн гэрэлийг оруулж, халуун дулаан уур амьсгалыг интерьерт бий болгодог. Мөн интерьер дизайны аль ч төрөлд ашигласан шинэлэг содон, нүдэнд өртөхүйц байж өгдөг. Өндөр байшингийн хэв маягийг нэн даруй сайжруулах хамгийн тохиромжтой аргуудын нэг болж өгөх ба барилга байгууламжийн орчин үеийн хэв маягийг илүү нээлттэй цэлгэр том мэдрэмжийг танд төрүүлэхээс гадна дуу чимээ, дулаан тусгаарлалтын шинэ технологи болж өгөх төдийгүй эдийн засгийн хувьд томоохон хэмнэлттэй гэдгээрээ давуу талтай. Мөн хамгийн том давуу тал бол эдэлгээ удаан деформацид орохгүй өнгө загварын өргөн сонголттой тул дизайны хамгийн том шийдэл болдог.

-Шилэн фасад нь бүх ачааллыг тэсвэрлэхэс гадна агаар, усыг барилга руу нэвтрэхээс хамгаалах зориулалттай. Түүнчлэн хүндийн хүчний ирэх ачааллыг барилгын холбосон интерфэйсээр дамжуулан барилын бүтцэд жинг жигд хуваарилдаг

-Шил нь хэт ягаан туяанд тэсвэртэй тул хэт ягаан туяанд өртөж гэмтэл, хувьсал явагдахгүй.

-Шил нь маш сайн тусгаарлагч бөгөөд цахилгааныг шууд дамжуулдаггүй,

-Шил нь зэврэлтэнд тэсвэртэй бөгөөд зөвхөн тодорхой нөхцөлд химийн халдлагад өртдөг.

-Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй бөгөөд ихэнх нөхцөлд гадаад төрх, бүрэн бүтэн байдлыг хадгалж чаддаг.

-Шилийг тунгалаг эсвэл янз бүрийн хэлбэрээр цутгаж болно, энэ нь барилга доторх ашиглалтын хувьд архитекторт маш их уян хатан байдлыг санал болгож чадна.

-Барилгын суурийн жинг бууруулж, ханатай харьцуулахад барилгыг хөнгөн болгодог нь хийцийн бүтэц нь өндөр нарийвчлалтай байдагтай холбоотой.

-Хагарахдаа бутарч үйрдэг учир аюулгүй байдлыг бүрэн хангасан

-Дулаан дамжуулалтын эсэргvvцэл нь R = 0.63 м2°С/Вт /Монгол улсын стандартын дагуу/

-Ашиглагдаж буй бэлдэц  материалууд нь байгалд ямар нэг муу нөлөөгүй.

-Урт хугацааны туршид будаг болон засвар шаарддаггүй.  Ялзаралт явагдахгүй бөгөөд зөвхөн тодорхой нөхцөлд химийн халдлагад өртдөг.